"Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл" ТББ-ын 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын ерөнхий төлөвлөгөө


"Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл" ТББ-ын                                                                                                                                               2014-2015 оны хичээлийн жилийн ажлын ерөнхий төлөвлөгөө
Зохион байгуулж буй ажлын чиглэл
Хийгдэж байгаа үйл ажиллагаа
Хэрэгжилт
Хамтран ажиллах боломж
1
САЙН ХҮҮХЭД         бага насны хүүхдийг зөв төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр
1. "Сайн мууг ялгая" хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал цуврал ном
Нэгдүгээр дэвтэр 2014 оны 1-р сард хэвлэгдэж,  Интер, Мир, Аз хур, Аз-Оргил номын дэлгүүрээр худалдаалагдаж байна.
Хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, судлаач, эцэг эхчүүд та бүхэн шинэ үеийн хүүхдүүдэд багаас нь ямар зөв дадал чадварыг эзэмшүүлж сургах хүсэлтэй байгаагаа бидэнтэй хуваалцвал, бид номныхоо дараагийн цувралуудад оруулах боломжтой.
2. "Сайн хүүхэд" бага насны хүүхдэд зориулсан сар тутмын сэтгүүл
11-р сард багтааж гаргана. /Сайн хүүхэд, сайн багшийг алдаршуулахаас гадна СӨБ-ын агуулга бүхий дасгал ажлуудтай, өнгөт сэтгүүл/
Цэцэрлэгийн багш нараа та бүхэнд анги бүлгийнхээ хүүхдүүдийн эерэг зан чанар, зөв дадал хэвшил, авьяас билэг, мэдлэг чадварыг нь үеийн нөхөд, эцэг эхэд нь нээлттэйгээр таниулах боломжийг олгож байна. Түүнчлэн бид санаачилгатай ажиллаж байгаа багш нарынхаа үйл ажиллагаанаас сэтгүүлдээ үнэ төлбөргүй сурталчлах болно.
3. "Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан" эцэг эхчүүдэд зориулсан лекц, сургалт
2014 оны 1-р сараас эхлэн хийгдэж эхэлсэн.
Төрийн болон төрийн бус цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, эцэг эхчүүд та бүхэн санаачилга гаргаж, хамтран зохион байгуулах боломжтой.
4. "Сайн хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт /Төрийн болон төрийн бус цэцэрлэгийн багш нарт/
2014 оны 3-р сараас эхлэн хийгдэж эхэлсэн.
"САЙН ХҮҮХЭД" хөтөлбөрийг нийслэлийн, орон нутгийн, төрийн, төрийн бус аль ч хэлбэрийн цэцэрлэг дээр хэрэгжүүлэх боломжтой.
5. "Сайн уу, муу юу аль нь вэ хө" Соён гэгээрүүлэгч телевизийн хүүхдийн цуврал нэвтрүүлэг
2014 оны 11-р сараас эхлэн хийгдэнэ.
Бид хүүхдийн дотоод ертөнцрүү нэвтрэн, "Сайн мууг ялгая" буюу хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадлын талаар хүүхдүүдтэй харилцан ярилцаж, тэдний санаа бодлыг сонсон, улмаар хүүхдүүдэд аливаа зүйлийн утга учрыг тайлбарлан таниулсан цуврал нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа тул анги бүлгийнхээ болон өөрийн хүүхдүүдээ оролцуулахыг хүссэн багш, эцэг эхчүүд холбогдон, хүүхдүүдээ нэвтрүүлэгт оролцуулах боломжтой.
6. "Та хүүхдээ хэн болгохыг хүсч байна" МҮОНР-р цуврал нэвтрүүлэг
2014 оны 3-р сараас эхлэн хийгдэж эхэлсэн.
Бямба гараг бүрийн 12 цагаас МҮОНР-н өргөн долгионоор явагддаг. Нийслэлийн иргэд Пи3 радио ФМ 100,9, 106 долгионоор хүлээн авч сонсох боломжтой.
2
САЙН БАГШ  Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр
1. "Багш гэж хэн бэ?" багшийн ёс зүй, сэтгэлгээ, хандлагын сургалт
2015 оны 3-р сараас эхлэн хийж эхэлнэ.
Ёс зүйтэй, эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, нэг л өөр багш болохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
2. "Багшаас суралцъя"      Багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, арга туршлагыг нийтлэл болон видео хэлбэрээр блог хуудсаараа олон нийтэд хүргэнэ.
2014 оны 11-р сараас эхлэн хийгдэнэ.
СӨББ-ын бүх багш нарт нээлттэй. Та бүгдийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа үйл ажиллагааг бид үнэ төлбөргүй сурвалжлан, бичлэг хийж, хүүхдийн хөгжилд оруулж буй үнэ цэнэтэй ажлыг тань олон түмэнд сурталчилж байх болно.
3. "Багшийн алдар" ном СӨББ-д олон жил үр бүтээлтэй ажилласан, ахмад туршлагатай багш нарын хөрөг ном.
2014 оны 12-р сараас эхлэн, 2015 оны 5-р сард номоо гаргана.
СӨББ-ын багш нар та бүгд аль цэцэрлэгийн, хэн гэдэг багшийн арга туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү. Ахмад үеийнхээ ур чадвартай багш нарыг алдаршуулж, тэдний туршлагаас хуваалцах нь залуу үеийн багш нарт төдийгүй, олон түмэн СӨББ-ын үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгож мэдрэх, цэцэрлэгийн багш нарыг үнэлж хүндэтгэх зэрэг олон талын ач холбогдолтой үйл хэрэг мөн.
3
Судалгаа
1. Хүүхдийн хөгжил, төлөвшилрүү чиглэсэн судалгаа, АУРА гэрлэн биеийн оношилгоо
2014 оны 9-р сараас хийгдэж эхэлсэн. АУРА оношилгоо 11-р сарын дундуур хийгдэж эхэлнэ.
Нийслэл, орон нутгийн СӨББ-ын багш, арга зүйч, эрхлэгч болон СӨБС-ийн оюутнууд бидэнд хандан, манай боловсруулсан судалгааны арга зүйн дагуу судалгаа хийж, хамтран боловсруулж, нэгдэн ажиллах боломжтой.
2. Цэцэрлэгийн багш нарт тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаа
3. Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил, хандлагыг илрүүлэх судалгаа
Холбоо барих утас: 9915-8825, 9122-4555, 9901-2606, 9913-0289
Цахим хаяг: sub.shinechlel@gmail.com

Comments