Сургалтын хэрэглэгдэхүүн

Ном гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн 

 “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас 2-5 настнуудад зориулан гаргасан ном гарын авлага:

1. “Цэгээр наадъя”- зурлага, бичвэрийн дэвтэр
2. “Ном инээнэ”- ярилцдаг, буддаг өнгөт ном
3. “Дүрсээр наадъя”- зугаатай зургийн дэвтэр
4. “Багачуудын зургийн дэвтэр”- зурах аргачлалтай зургийн дэвтэр

5. “Цэгээр наадъя”- бүтээлч самбар

“Цэгээр наадъя” /3 нас, 4 нас, 5 нас/


Цэг холбох зугаатай, сонирхолтой аргаар зурлага хийхийн зэрэгцээ, хүссэн дүрсээ үүсгэн зурж будах боломжтой гарын авлага. Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх ач холбогдолтой.
Үнэ: 2800 төг. (Ангиараа захиалбал 2500 төг)


“Ном инээнэ” /2-3 нас/


Номтой холбоотой аливаа үйлдэлд ном нь баярлах уу? гомдох уу? уйлах уу? уурлах уу? гэдгийг харилцан ярилцаж, тохирох сэтгэлийн хөдөлгөөнийг дугуйлж будах, баруун гар талын зургийг ажиглан, гүйцээж будах, хүүхдийн чадамжийн түвшнээс шалтгаалан хүрээг нэмж баяжуулан зурж будах боломжтой.
Бага насны хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнийг таниулахын зэрэгцээ номоор дамжуулан ертөнцийн бүх зүйл баярлаж, гомддог гэдгийг ойлгуулан, аав ээж, найз нөхөд, тоглоом хэрэгсэл, мод ургамал, эд юмс зэрэг бусад бүх зүйлийг хайрлаж хамгаалах хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой.
Үнэ: 3500 төг (ангиараа захиалбал 3000 төг)



“Дүрсээр наадъя”- зургийн дэвтэр /4 нас/


Зураасаар холбогдсон зугаатай, хөгжилтэй дүрсүүдийг амилуулж, зааврын дагуу сэдэвчилсэн бүтээл хийж, баяжуулан зурж будах боломжтой. Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх ач холбогдолтой.
Үнэ: 3800 төг (ангиараа захиалбал 3500 төг)

“Багачуудын зургийн дэвтэр” /5 нас/


Зурах аргачлалтай, хүрээ чимэгтэй зургийн дэвтэр. Тасархай зураас бүхий хүрээг холбох явцдаа зурах аргачлалд суралцан, улмаар баяжуулан зурах боломжтой.
Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх ач холбогдолтой.
Үнэ: 3800 төг (ангиараа захиалбал 3500 төг)




"Цэгээр наадъя" бүтээлч самбар





Аргачлал
1. Цагаан самбарын макераар цэг ашиглан зурлага бичиж, зураг зурах
2. Соронзтой модон савхаар дүрс бүтээж тоглох боломжтой

Ач холбогдол:   Хүүхдийн бие даан ажиллах сонирхлыг татаж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлнэ.


Захиалга авах

Утас: 9915-8825
Анги хамт олноороо захиалбал хүргэлт үнэгүй

Comments