Төсөлт ажил

“Цэгээр наадъя”- Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажил


“Цэгээр наадъя – бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх нь” арга технологийг 2010 оноос хойш судалж, туршиж, боловсруулан 2015 оноос эхлэн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран сургалтын системд нэвтрүүлж, “Цэгээр наадъя” төсөлт ажлаа албан ёсоор хэрэгжүүлэн давхардсан тоогоор 45.000 гаруй хүүхдэд хүргэж ажиллалаа.


БСШУСЯ-ны БМДИ-ээс 2017 оноос “Цэгээр наадъя - бага насны хүүхдийг зурлага, бичвэрээр хөгжүүлэх арга зүй” сургалтын модуль батлагдаж, 1 кр цагийн  Сертификаттай сургалт явуулах эрх нээгдсэн.
Түүнчлэн төслийн хүрээнд “Цэгээр наадъя - Бүтээлч самбар”, “Цэгээр наадъя” аппликейшн бүтээлээ.

2017-2018 оны хичээлийн жилд нийслэл орон нутгийн 400 гаруй багшид модуль сургалтаа хүргэж, 18.000 хүүхдэд цэг холбож зурлага бичвэр хийхийн зэрэгцээ хүссэн дүрсээ үүсгэн зурах сонирхолтой аргыг нэвтрүүллээ.
“Цэгээр наадъя” төсөлт ажилд идэвхи санаачилгатай оролцсон багш, удидлага, хүүхэд, гэр бүлд нийт 5 сая гаруй төгрөгний урамшуулал олгож ажиллалаа.



Зорилго: Бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохын зэрэгцээ математик болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Агуулга: Цэг холбон өгөгдсөн дүрсийг үүсгэхээс гадна шинээр дүрс сэтгэн бүтээж, өнгө ялган будна.

Хэрэглэгдэхүүн: “Цэгээр наадъя” дасгал ажлын дэвтэр

Хэрэгжүүлэлт
1. Арга зүйн сургалт
2. Нээлттэй үзүүлэх ажил
3. Зөвлөн туслах ажил
4. Төсөлт ажлын шалгаруулалт
5. Тайлангийн баяр

“Сайн хүүхэд”- Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох төсөлт ажил

 2014 оноос шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажил:
I.“Зөв дадлын мод”-өөрийн үнэлгээний хамтын бүтээл
II.“Сайн мууг ялгая”-зан байдал, харилцааны сургалт хөгжүүлэх ажил
III.“Цэгээр наадъя”-бүтээлч сэтгэлгээний хөгжүүлэх ажил


2015 он
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат, 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Энх-Оюун нартай хамтарч “Сайн хүүхэд” зуны сургалтыг амжилттай зохион байгуулан, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 26 хүүхдэд хүрч ажилласан.

2015-2016 оны хичээлийн жилд
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн ЗДТГ-аас зарласан төслийн уралдаанд шалгарч, тус дүүргийн 23 цэцэрлэгт амжилттай хэрэгжүүлэн, “Зан чанарын анхдугаар олимпиад”-ыг зохион байгуулсан.

Мөн онд МҮОНРТ-ийн Монголын шинэ өглөө хөтөлбөр болон Зан чанарын анхдугаар олимпиадын аварга анги ХУД-ийн 46 дугаар цэцэрлэгийн Ц.Эрдэнэдалай багштай Ахлах бүлэгтэй хамтран 60 цуврал хичээл бэлтгэн, “Сайн хүүхэд” хос DVD гаргасан.

2016 он
“Гүүд нэйборс” ОУТББ-ын Яармаг ОНХХ-ийн дэмжлэгээр “Би Монгол хүүхэд” буюу Монгол ахуйд баримтлах 60 дадал номыг боловсруулан гаргаж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 50 хүүхдэд зуны сургалт явуулах үйлсэд хамтран ажилласан.



2016-2017 оны хичээлийн жилд
Тэргүүн хатагтай асан Х.Болормаа ивээн тэтгэн, “Сайн мууг ялгая 2” номыг 1000% хэвлүүлж өгсөн. Тиймээс НХГБХГ, НИТХ-тай хамтран  нийслэлийн 9 дүүргийн, 18 цэцэрлэгийн 1000 гэр бүлд номоо бэлэглэж, “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-ыг амжилттай зохион байгуулж, тайлангийн баяраа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөлдөр сайхан тэмдэглэсэн.












2018-2019 оны хичээлийн жилд
Хүүхдийн хөгжлийг дэмжигч “Баясах интернэйшнл” ХХК-ий дэмжлэгээр Баянгол дүүргийн 33 цэцэрлэгийн 66 бүлэгт “Сайн хүүхэд” төсөлт ажлаа хэрэгжүүлэхээр, бэлтгэл ажилдаа ороод байна.


Comments